350 хүүхдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшууллаа

p1alosbf7l9e2tg517qo1fjbsfa7

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/483 дугаар захирамжийн дагуу зорилтот бүлгийн 350 хүүхдүүдэд зусланд амрах эрхийн бичгийг гардуулан өглөө. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар хамтран  нийслэлийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд болон нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн үйлчилгээний ажилтнууд, цагдаагийн албан хаагч нарын хүүхдүүдийг зусланд амрах эрхийн бичгээр урамшуулсан байна. Мөн нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй халамж асрамжийн газруудад хүмүүжиж байгаа хүүхдүүд, хөгжлийн бэрхүшээлтэй хүүхдүүдэд зуны амралтаа  дүнтэй, зөв зохистой өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн нийслэлийн ногоон бүсийн зуслангуудад амрах эрхийн бичгийг гардуулж өглөө.

p1alosbf7l2r01v6q10qm1n7o19p31

p1alosbf7ltfg1vsk1j5g1hd21ftj5

p1alosbf7lqlq16bh1ftu101l1rue3

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …