Японд 22 хүн мэргэжил дээшлүүлнэ

MPA-PHOTO-2016-1093-1024x683

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжих 555 сая иений /9 тэрбум 900 сая орчим төгрөг/ үнийн дүн бүхийн “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол, Японы Засгийн газар хооронд солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр-JDS” төслийг Япон улсын Засгийн газар хөгжиж буй улс орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилгоор 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар Монгол, Индонез, Флиппин, Хятад, Лаос, Узбекистан, Камбож, Вьетнам, Гана зэрэг 12 улсад хэрэгжиж байна. Монгол Улс тус хөтөлбөрт 2001 онд хамрагдаж, өнөөг хүртэл нийт 14 төсөл хэрэгжсэнээс нийтдээ 262 төрийн албан хаагч хамрагджээ.

Төслийн хүрээнд Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийг асуудлуудад хувь нэмэр болохуйц нийгмийн ухааны чиглэлд төвлөрсөн хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэрэг мэргэжлүүдээр боловсон хүчин бэлтгэдэг.

2015 онд 18 төрийн албан хаагч энэхүү хөтөлбөрт хамрагдаж, Япон улсын их дээд сургуулийн магистрантурт суралцаж байна.

2016 онд Монгол Улсаас 22 хүн уг төсөлд хамрагдана. Үүний 18 нь төрийн албан хаагч, хоёр нь хувийн хэвшлээс доктарантурын сургалтанд хамрагдах юм байна.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …