Үерт автсан айл өрхүүдийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ

1466554764_89f464ae687ca553691ac383c2cd1c57

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2016 оны 06 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас  Нийслэлийн онцгой байдлын газарт айл өрх гудамж талбай усанд автсан, байшин, подвалруу ус орсон 51 удаагийн дуудлага ирсэн байна. 180 хүн, 10 механизм, 12 мотопомп, 20 автомашинтайгаар усыг соруулж зайлуулах, суваг шуудуу татах ажлыг хийж  гүйцэтгэлээ.

Нийт дуудлагын 92,3 хувийг үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрхийн хашаа хороонд ус орсон дуудлага эзэлж байна. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Ногооны талбайн 4-7 дугаар гудамж, Рашаантын 7-12 дугаар гудамжны усыг зайлуулах, суваг татах ажлыг Онцгой байдлын албанаас 40 хүн, дүүргийн албадаас 34 хүн 5 механизм, 9 автомашин, 3 мотопомптойгоор  шуурхай арга хэмжээ авч ажилласан юм. Аврагчид айл өрхүүдийн гэр, байшин, хашаанд тогтсон үерийн усыг мотопомп ашиглан соруулах, далан, суваг шуудууг ус чөлөөтэй урсах нөхцөл боломжоор ханган үерт автсан айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
eaedf59f7eb5d63de40e6c2c65788087
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хотод сарын гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд түр зуурын дуу цахилгаантай бороо орж, бороо орох үеэр салхи зарим газраар түр зуур 12-14м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй байгаа тул иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх, үерийн аюулаас эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө аврах, хамгаалах /гэр хашаагаа тойруулж суваг шуудуу татах, бэхэлгээ хийх, хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг аюулгүй газар байлгахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …