Хийморь хотхоны хогийг 45 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг цэвэрлэлээ

13453091_1641763229483387_288283207_o-1024x630

Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдсэн ажлуудтай Шуурхай штабын дарга, Хотын Ерөнхий менежер Б.Бадрал, асуудал хариуцсан албан тушаалтнуудын хамт өнгөрсөн баасан гаригт танилцсан.

Энэ үеэр өгөгдсөн үүргийн дагуу амралтын өдрүүдэд Хийморь хотхоны овоолсон шороог тэгшилж, шаардлага хангахгүй хайс хашлагыг буулган, худгийн тагийг засварлан, ил задгай хог хаягдлыг  Хан-Уул дүүргийн 45 хүний бүрэлдэхүүнтэй иргэдийн бүлэг цэвэрлэлээ.

Мөн Зайсангийн гудамжны Миний дэлгүүрийн урд талын далангийн эко хавтангийн буланг засаж, Чингисийн өргөн чөлөөний явган хүний хавтанг байршуулж дууссан. Дүнжингаравын  /Богд уулын арын/ зам дагуу  14 түргэн үйлчилгээний цэг байрласан байснаас 6 нь БЗД-ийн Тамгын газар, Мэргэжлийн хяналт, Өмч газрын харилцааны алба хамтран буулгасныг ажлын хэсгүүд танилцуулав.

Хотын Ерөнхий Менежер Б.Бадрал” Наадамчдын зам дагуух далан тавих явцад  гарсан шороог тухай бүрт нь тэгшлэн, замын уулзварт байрлаж буй  ЗЦГ-ын постыг будах, Торгоны зам баримлын эргэн тойрныг тохижуулж, хашлагыг бүрэн будах,  зарим байршлын гэрэлтүүлгийн шонг тэгшлэн, толгойг нь сольж будах зэрэг үүргийг өгсөн.

Ажлын хэсгүүдэд, шаардлага биелүүлэхгүй, орчноо тохижуулахгүй байгаа аж ахуйн нэгжүүдэд албан бичиг өгөөд орхилгүй холбогдох арга хэмжээг авах явган хүний хавтанг суурилуулахдаа хуучин хавтанг тухай бүрт нь зөөн, шинээр тавьсан хавтангийн зайг зүсэж тааруулсан хавтангаар шахахыг онцгойлон анхаарууллаа.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …