Монгол-Япон улсын хооронд байгуулагдсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд манай улс тодорхой тоонд захирагдахгүйгээр дадлагажигч ажиллах хүчинг тус улс руу илгээхээр болсон. Энэ хүрээнд Хөдөлмөрийн яаман дээр Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг бүртгэх, “Сайн дадлагажигч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.
Тэгвэл маргаашнаас Япон руу илгээх дадлагажигч ажиллах хүчинг бүртгэхээр болсон байна. Уг асуудлаар Хөдөлмөрийн яамны зүгээс 15:00 цагт хэвлэлийн хурал хийхээр төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж:Medee.mn