Энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Хүлэмжийн ШИНЭ ногооны АМТ” үзэсгэлэн зохион байгууллагдана

928badee2d4dc617c825719fa74c8655

Энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Хүлэмжийн ШИНЭ ногооны АМТ” үзэсгэлэн  барилгачдийн талбайд зохион байгууллагдахаар болжээ. Энэхүү хүлэмжийн шинэ ногооны амт хоршоодын фермерийн захад хүрэлцэн ирсэн эхний 100 худалдан авагчдад “Бид Монголд Ургуулж Үйлдвэрлэснийг Сонгодог” уриа бүхий байгальд ээлтэй даавуун торыг бэлэглэх болно гэдгээ зохион байгуулагчид уламжиллаа.

Тус үзэсгэлэнд очсоноор хүлэмжний  шинэхэн  өргөст хэмх, улаан лооль, улаан лууван, шар лууван, салат навч, бөөрөнхий байцаа, ногоон сонгино, жууцай, бууцай, гүзээлцгэнэ зэрэг  шинэ ургацын ногоонуудыг худалдан авах боломжтой. Мөн хүлэмжийн аж ахуй эрхлэгчид болон шинээр эрхлэхээр сонирхогчид хүлэмжийн аж ахуйн асуудал, бэрхшээлийн талаар зөвлөгөө, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах боломжтой  гэнэ.

Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа

2025 оны арванхоёрдугаар сарын 24-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин, улсын хошой аварга …