Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажлын хүрээнд Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийгдэж байна.
Авто замын 2 талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, , авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг будах, зам дагуух бүх модонд бэхэлгээ хийж пайзтай болгох, Нисэх Яармагийн зааг дахь аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ рүү эргэх уулзвар хүртэлх 3.3 км автозамын голын тусгаарлах зурвасын 23150 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийгдсэн. Мөн авто замын голын тусгаарлах зурвас, замын 2 талаар 68000 м2 талбайн хуучин шороон хөрсийг 20 см зузаантай хуулж хар шороо дэвсэж зүлэгжүүлээд байна.
Энэ долоо хоногийн бүх нийтийн их цэвэрлэгээгээр 5500 м3 үерийн далан суваг шуудуу, зам доогуурх хоолойнуудыг засварлан хогийг цэвэрлэнэ. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ногоон байгууламж хийх графикийн дагуу ирэх сарын 01-05-ны хооронд Чингисийн хүрээний 100 м2 талбайг цэцэгжүүлэх юм.