Хорт хавдраар хөлгүй болсон охин балетаар хичээллэж эхэлжээ

40764f9b-c0ab-4ab0-9e72-623390b3dc10

Габи Шулл есөн настайдаа анх ясны хорт хавдрын ховор төрөл болох остеосаркомагаар өвдсөнөө мэдсэн байна. Тэрбээр зургаан настайгаасаа балетаар хичээллэж эхэлсэн бөгөөд хагалгаа хийлгэж нэг хөлөө тайруулсан юм. Ингээд таван жилийн дараа буюу 14 настайдаа хиймэл хөлийнхөө ачаар дахин балетаар хичээллэх болжээ. Габи Шулл “Анх хиймэл хөлтэйгөө алхаж хөдлөхөд өвддөг байсан. Би балетад дуртай. Тиймээс дахин бүжиглэхийг хүссэн. Миний балет бусдад урам зориг өгч чадна гэж бодож байна.” хэмээн нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр хорт хавдар тусч зовж буй хүүхдүүдэд туслахын тулд сошиалаар “The Truth 365” хэмээх компанит ажлыг эхлүүлсэн байна.

Эх сурвалж: gereg.mn

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …