О.Цолмон: Хүн чанараа алдахгүй байх нь амьдралын гол зарчим

Бид энэ удаа Монгол улсын Х тэргүүн хатагтай О.Цолмонтой ярилцлаа

1466648439_tsolmon-1024x819

Яагаад заавал таныг сонгох ёстой гэж?
-Намайг сонгож байна гэдэг Н.Энхбаярыг сонгож байна гэсэн үг. Н.Энхбаярыг хамт сонгож байна гэдэг нь Хөгжлийн хувьсгалыг, Жаргалын найман хотыг, Мянганы төмөр замыг, Оюутнууд төрийн тэтгэлгээр суралцахыг, арван жилийн дотор 450 мянган орон сууц барих, 600 мянган хүнийг ажилтай болгох боломжийг сонгож байна гэсэн үг
Бусад нэр дэвшигчид маш их ярьж байна. Харин та маш бага ярьж байна. Яагаад?
-Ард түмэн их ярьж, бага хийдэг хүмүүсээс залхсан болов уу. Өөрийн хийсэн ажил болон үр дүнгээрээ хариулна.
Таны мөрийн хөтөлбөрт юу багтаж байна вэ?
-Миний мөрийн хөтөлбөр бол МАХН-ын мөрийн хөтөлбөр. МАХН-ын мөрийн хөтөлбөрт Н.Энхбаярын, бас бусад гишүүдийнх нь үзэл бодол багтсан байгаа. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө, 75 дугаар тойргийн иргэдэд тулгарч, тулгамдаж байгаа асуудлыг намынхаа мөрийн хөтөлбөртэй уялдуулж, шийдвэрлэхийн төлөө ажиллана.
Та улс төрд хэр бэлтгэгдсэн хүн бэ?
-Би дөнгөж сая улс төрд орж байгаа хүн биш. Улстөрчийн гэр бүлд төрж, өссөн. Олон жил улстөрчийн гэргий болж явлаа. Тиймээс улс төр гэдэг хувийн амьдрал, хувийн компаниа бодох, эрх мэдэл нэмэх хэрэгсэл биш гэж үздэг. Харамсалтай нь өнөөдөр улс төрд орсон багагүй хүмүүс ийм бодолтой байна. Улс төр гэдэг өөрийн амь биеэ үл хайрлан зүтгэх ёстой ажил. Миний өвөг дээдэс ч тийм байсан, нөхөр маань ч тийм үзэл бодолтой, би ч тэгж ойлгодог
Таны удам судар?
-Аавын минь аав Л.Цэнд Сэлэнгийн хүн байсан. Нутаг заагдаж Завханы Тосонцэнгэлд очиж ажиллаж амьдарсан юм билээ. Тэндээ олон жил амьдарсан болохоор сэтгэл зүрхээрээ Завханых болчихсон хүн байсан. Эмээ Дарьбазарын маань аав мэргэн гүн Гомбожав Хөвсгөлийн Рашаантынх.
Бөмбөгөр ногоон театрт ажиллаж байсан Ш.Долгор гэдэг хүн ээж талын элэнц эмээ. Увс нутгийнх байсан гэдэг. Харин ээжийн аав маань П.Дармаа гэж Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан. Энэ өвөө маань Дундговийнх.
Таны бага нас?
-Би Улаанбаатарын унаган хүүхэд. Аав, ээж маань хоёулаа айлын том хүүхдүүд. Өвөө, эмээгийн хувьд би анхных нь зээ, анхных нь ач байсан. Тиймээс өвөө эмээдээ эрхэлж өссөн.
Та хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Нэгдүгээр ангид орохдоо Д.Сүхбаатарын нэрэмжит хоёрдугаар дунд сургууль, гуравдугаар ангидаа Завханы Тосонцэнгэлийн арван жилийн сурагч болж байлаа. Дараа нь нийслэлийн нэгдүгээр сургууль, орос сургуульд сурсан. Ингээд орос 14 дүгээр сургуульд аравдугаар ангиа дүүргэсэн. Их сургуульд эхлээд Тюмень хотын их сургуульд санхүү, эдийн засгийн мэргэжлээр суралцсан. Дараа нь шилжээд Москвагийн Плехановын нэрэмжит сургуулийг төгссөн.
Таны ажил хөдөлмөрийн замнал?
-Хөдөө аж ахуйн дээд сургууль, Улсын багшийн дээд сургууль, Улсын банкны хороо, Үнэт цаасны хороонд ажиллаж байсан. Зарим зүйл санаанаас гардаггүй юм. Үнэт цаасны хорооны анхны ажилчдын нэг би байсан. 1994 онд анх Үнэт цаасны хороо байгуулагдаж аравдугаар сард Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажилд ороод үнэт цаасны зах зээлд оролцогсод, брокер диллерийн компаниуд, арилжаа эрхлэгчид, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах тухай нэлээд олон дүрэм, журам боловсруулахад гар бие оролцож явсан.
Мэдлэг боловсролын тухай таны бодол?
-Нэг алдартай үг байдаг даа. Өөрийгөө боловсролтой гэж үзэж байгаа хүн нэг зүйлийг төгс эзэмшээд бусад бүх юмны талаар бага зэрэг мэдэх ёстой гэж. Төгс гэдэг нь өөрийнхөө эзэмшсэн мэргэжлийг сайн эзэмшээд бусдыг нь сонирх гэсэн үг. Энэ чинь л амьдралыг баяжуулж байдаг. Заавал бүхнийг мэддэг, мундаг хүн болох гээд хэрэггүй. Мэргэжил, чадвар бүрийг өөр, өөр цонх гэж үзвэл хүн хэчнээн олон цонх онгойлгоно, тэр хэрээр амьдрал нь баялаг болно.
1466648442_13510623_1023863727709384_1325612745_n-380x253
Та ханиа хамгийн товчоор тодорхойлбол?
-Халамжит хань, хайрладаг эцэг, хаттай лидер улстөрч, агуу бүтээн байгуулагч.
Та нөхөртэйгөө хэзээ, хаана танилцсан бэ?
-1986 онд Залуучуудын байгууллагын хурал дээр анх танилцсан. Анх харахад л урьд нь харсан, хэзээний танил хүн шиг санагдсан. Заяаны ханиуд анх бие биенээ тэгж л таньдаг байх.
Таны үнэт зүйл юу вэ?
-Хайрлах сэтгэл.
Та амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Хуурамч байх дургүй. Хүн чанараа алдахгүй байх.
Таны тухай янз бүрийн мэдээлэл цацагддаг. Та энэ бүхнээс шантардаг уу?
-Худлаа юм чинь дээ. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Хэзээ нэгэн цагт бүх үнэн ил болно.
Танай нөхөр их өрийг тэглэсэн гавьяатай хүн. Гэтэл өнөөдөр монгол хүн бүрийн нэр дээр бий болчихоод байгаа 15 сая төгрөгийн өрийг дахиад дарж чадах уу?
-Их өрийг дарсан нь энэ өрийг ч дарж чадахын баталгаа шүү дээ.

 

Эх сурвалж: МАХН-ын сонгуулийн штаб

Санал болгох мэдээ

Т.Наранбат: Сонгогчид нэрийн жагсаалтад өөрийгөө байгаа эсэхийг нягтлахаас гадна тойрог, хэсэг, санал өгөх байраа тодорхой мэдэж авах үүрэгтэй

Улсын бүртгэлийн ерөнхий газар энэ сарын 1-ны өдрөөс эхэлж, сонгууль дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим …