Он гарсаар гадаадад манай улсын 29 иргэн амь насаа алджээ

1466647438_1466584761576a4eb900cd4

Сүүлийн жилүүдэд монголчууд ахиу цалинтай ажил хийж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой харь орныг сонгож зорьдог. Хамгийн гол нь гадаадад очоод ажиллаж байгаад өөрсдөө гэмт хэрэгт холбогдох, эсвэл гэмт хэргийн хохирогч, золиос болох таагүй асуудал гаргасаар байгаа юм.

Хамгийн сүүлд гэхэд АНУ-д ажиллахаар очсон монгол бүсгүй З ор сураггүй алга болсон бөгөөд хэд хоногийн дараа түүний цогцсыг өөрийнх нь машин дотроос олсон байгаа юм. Одоогоор цогцост ДНК-ийн шинжилгээ хийж байгаа бөгөөд хариу гартал тодорхой хугацаа шаардагдана гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Энэ мэтчилэн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бий.

Түүнээс гадна гэмт хэрэгт холбогдох хулгай дээрэм хийх, танхайрах зэрэг асуудал ч байнга шахуу гардаг байна. Уг нь ямарваа нэгэн хүн гадаадад ажиллаж амьдран суугаа бол эрхээ хамгаалуулах, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авах эрхтэй байдаг. Харамсалтай нь, гадаадад суугаа 125 мянган иргэний тэн хагас нь хараар ажиллаж, амьдарч байгаа учир дээрх эрхээ эдэлж чадахгүй, цаашлаад үүнээс болж хүний нутагт амь насаа алдах, гэмт хэрэгтэн болох тохиолдол байсаар байгаа юм.

Тухайлбал, энэ он гарсаар гадаадад манай улсын 29 иргэн амь насаа алдсаны 12 нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Түүнээс гадна гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас эрх нь зөрчигдөж, гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна.

Өнөөдрийн байдлаар гэхэд 13 улсад нийт 109 иргэн ял эдэлж, торны цаана сууж байна.

О.Сайхан

Zaluu.com

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …