Сонгуулийн автоматжуулсан системийг орон даяар туршин шалгана

572f21d9472fb6.61317256 (1)

Ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн /Улаанбаатарын цагаар/ 12.00 цагт бүх 1998 санал авах байранд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, журамд заасны дагуу туршилтын ажлыг зохион байгуулах гэж байна.

 Энэхүү туршилтаар санал тоолох төхөөрөмж  санал авах байрандаа нэг бүрчлэн хүргэгдсэн эсэх, тээвэрлэлтийн явцад эвдрэл гэмтэл гарсан эсэх, түүнчлэн саналын хуудсаа зөв уншиж, бодож байгаа эсэх, мөн үр дүнг дамжуулах зэргээр  тэдгээрийн хэвийн ажиллагааг шалгаж бэлэн байдлыг тогтоох ажээ.

  Туршилтыг тухайн санал авах байранд ажиллаж буй мэдээллийн технологийн даамал хийж гүйцэтгэх юм.

 СЕХ-ны хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотын хөгжлийн зарим мега төслийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “2026 …