Нийслэлд хэрэгжүүлэх “АЭРО-ЭКСПРЕСС” төсөлд Бүгд найрамдах Солонгос улс хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

p1altjq8umtk3tvi1njl1il69te1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд У.Суныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар, V цахилгаан станцад хийх хөрөнгө оруулалтын тухай болон хот доторх төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцоо.

Уулзалтын эхэнд БНСУ-ын элчин сайд У-Сүн Баянзүрх дүүрэг, Хөлийн голын хөндийд барих дулааны Ү цахилгаан станцын ажил ямар шатандаа явж байгааг сонирхлоо. Энэхүү төсөлд БНСУ-ын Засгийн газраас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхээ мэдэгдээд байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, V цахилгаан станцын ус хангамж, ариутгах татуургын инженерийн хангамжийн шийдлийг судалж, шийдвэрлэсэн. Энэ намраас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон гэдгийг дуулгалаа.

Элчин сайд У-Сүн, “Хөшигийн хөндийд барьж ашиглалтад оруулах  Олон улсын нисэх онгоцны буудал руу төмөр зам тавьж хөнгөн галт тэрэг аялуулахаар “Улаанбаатар төмөр зам”-тай  хамтран ажиллах санамж бичиг байгуулсан талаар би мэдээ сонссон. Энэ төсөлд Солонгосын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллаж хөрөнгө оруулах сонирхолтой байна. Та бүхэн биднийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна. ” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга,  Улаанбаатар төмөр зам бол Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг. Тиймээс “Аэро-Экспресс” төсөлд Орос улсаас хөрөнгө оруулж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Солонгос орон бол хот доторх төмөр замын тээврийг маш сайн хөгжүүлсэн улс. Тршлагатай улсаас хөрөнгө оруулж, хамтран ажиллах санал тавьж байгаад баяртай байна. “Аэро-Экспресс” төсөл нь Монгол, Орос, Солонгос гэсэн 3 орны хамтарсан төсөл болж хэрэгживэл, илүү үр дүнтэй хурдан хугацаанд хэрэгжиж боломж бүрдэнэ гэж үзэж байна гэсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …