Зуны Олимпийн V наадам: Стокгольм-1912

Лондонгийн Олимпийн наадмын дараа 1909 онд Германы Берлин хотноо болсон ОУОХ-ны 10-р чуулган болсон. Тус чуулганаар 1912 оны Зуны олимпийн наадмыг зохион байгуулах хотоор Шведийн нийслэл Стокгольм хотыг сонгосон байна. Тухайн үед Стокгольм хотоос өөр нэрээ дэвшүүлсэн хот байгаагүй бөгөөд Шведийн нийслэл ганцаараа Олимпийн наадмыг зохион байгуулах хүсэлтээ өгсөн байжээ. Швед улс орчин цагийн Олимпийн хөдөлгөөнд анхнаас нь идэвхтэй оролцож ирсэн бөгөөд Олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан.

22fca0c9a4d0f75c3848538f2de138ab

Үүнээс Шведийн нийслэл Стокгольм хот Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авахад ОУОХ-ны гишүүнээр ажиллаж байсан Шведийн Виктор Балк, Карл Кларенсе вон Росен нарын хүчин чармайлт их байсан. Ийнхүү Скандиновын хойгт анх удаагаа Зуны Олимпийн наадам зочилсон түүхтэй. Стокгольм хотноо болсон Зуны Олимпийн V наадамд өмнөх гурван Олимпийн наадмын хэдэн сар үргэлжилж байсан тэрхүү сунжирсан үйл явдал байхгүй болсон. Олимпийн наадам 7 сарын 6-22-ны хооронд 16 хоног үргэлжилсэн. Зуны Олимпийн V наадмыг зохион байгуулахад Шведийн эзэн хаан V Густав ихээхэн ач холбогдол өгч, санхүүгийн асуудалд дэмжлэг үзүүлсэн байдаг. Мөн тус олимпийн наадам анх удаагаа технологийн шийдлийг ашиглан, хөнгөн атлетикийн тэмцээний барианд зураг авч, тэмцээний үеэр электрон цаг хэмжигч ашиглаж эхэлсэн байна.

  • 28 улс. Оролцсон улс орны тоогоор өмнөх 4 Олимпийн наадмаас өссөн байлаа
  • 2406 тамирчин, үүний 47 нь эмэгтэй тамирчин байсан
  • 14 спортын 102 төрөл, зайд
  • 310 багц медалийн төлөө өрсөлдсөн
  • Олимпийн наадамд зориулан “Stockholm Olympic Stadium”-г барьсан
  • Олимпийн наадмыг Шведийн эзэн хаан V Густав нээсэн
  • Медалийн тоогоор 25 алт, 19 мөнгө, 19 хүрэл, нийт 63 медалиар АНУ тэргүүлсэн

Зуны Олимпийн V наадамд анх удаагаа Ази тивийн Япон, Турк, Африк тивийн Египет, Сербийн вант улс, Португал, Люксембург, Исланд улсууд оролцсон. Стокгольм хотноо болсон Олимпийн наадамд шинээр орчин үеийн таван төрөлтийн спорт нэмэгдсэн бол морин спортын төрөл эргэн ирсэн. Харин замын дугуй, чөлөөт бөх, байт харваа, бокс, зүлэгний хоккей, хүндийг өргөлтийн спортын төрлүүд ороогүй ажээ.

АНУ-ын хөнгөн атлетикийн спортын тамирчин Ж.Торп Олимпийн наадмын таван төрөлт болон арван төрөлтийн аварга болж, хошой алтан медалийн эзэн болж байжээ. Хожим тэрээр Америк хөлбөмбөгийн тамирчин болсон. Австралийн усан спортын тамирчин бүсгүй Ф.Дюрек анх удаагаа Олимпийн наадмын усанд сэлэлтийн аваргын алтан медалийн эзэн болжээ. Тэрээр Стокгольм хотноо болсон Олимпийн наадмын хөтөлбөрт анх удаагаа эмэгтэй усанд сэлэлтийн төрөл багтсан бөгөөд 100 м-н чөлөөт сэлэлтийн төрөлд Австралийн Ф.Дюрек алтан медаль хүртсэн.

Stockholm Olympic Stadium

Өнөөгийн “Stockholm Olympic Stadium”

Олимпийн наадмын 5 төрөлт болон 10 төрөлтийн аварга Ж.Торп

Усанд сэлэлтийн Олимпийн анхны аварга Ф.Дюрек

эх сурвалж: ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …