Шинэлэг сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээн болно

Сонирхогчдын хөлбөмбөгийн шинэлэг тэмцээн болно

“Титэм Спорт” ТББ, “Хүчит Чулуут” ХХК хамтран “Лиг-1” сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнийг тун ч шинэлэг хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Монголд урьд өмнө нь болж байсан сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнүүд зохион байгуулалт, шүүлтийн хувьд асуудалтай байсан бол “Лиг-1”-ийнхэн үүнийг давтахгүйг хичээн ажиллаж байгаа аж. Тэмцээн наймдугаар сарын 17, 18, 24, 25-ны амралтын өдрүүдэд Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн талбайд болох бөгөөд аль ч шатны тоглолт бүрийн ялагч мөнгөн шагнал хүртэх, зохион байгуулагчдын зүгээс тоглох баг бүрт боодол ус өгөх, тоглолтын хугацаа ихээс гадна талбай дээр нэгэн зэрэг гурван шүүгч ажиллаж, хөлбөмбөгийн амин сүнс болсон отон тоглолтын дүрэм хэрэгжих зэрэг нь багуудын сонирхлыг ихэд татаж буй. Тэмцээнд Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний “Нийслэл лиг”-т 2011 оны хоёрдугаар хагасаас хойш тоглосон тоглогч оролцох боломжгүй ч өсвөр үеийнхний УАШТ-д оролцдог тоглогчдод нээлттэй аж. “Титэм Спорт” ТББ-ынхан анхны тэмцээндээ цөөн тооны баг оролцуулах бөгөөд бүртгэлийн хугацаа наймдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ

Холбоо барих утасны дугаар: 8880-5541, 8880-5542, 8880-5543

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …