УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-нд болохтой холбогдуулан өнөөдөр сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагааг туршиж шалгахаар болжээ. Уг туршилт өнөөдөр орон даяар буюу сонгуулийн 1998 санал авах байранд 12.00 цагт эхлэх юм байна.
Энэ үеэр санал тоолох автомат машины ажиллагаа буюу тээвэрлэлтийн явцад элдэв эвдрэл гэмтэл гарсан эсэх, саналын хуудсыг алдаагүй, асуудалгүй тоолж байгаа эсэхийг шалгаж нягтлах юм. Үүнээс гадна сонгууль явагдаж дуусмагц үр дүнг үнэн зөв мэдээлж байгаа эсэхийг ч шалгах ажээ.
Эх сурвалж: Zaluu.com