Нийслэлийн хэмжээнд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд 2016 оны 06 дугаар сарын 22-нд хэвийн ажиллалаа. Иргэд болон аж ахуй нэгж байгууллагаас нийт 18 санал гомдол хүлээн авч шуурхай зохицуулалт хийж холбогдох дүүрэг, инженерийн байгууллагуудын диспетчер, албан тушаалтанд мэдэгдэж, үүрэг өгч шийдвэрлэлтэд нь хяналт тавьж ажилласан. Үүнд: УБЦТС ТӨХК 1, НӨХГ 3, НМХГ 1, Мэдээлэл Шуурхай удирдлагын төв /102/ 3, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв 1800-1200 1, ЧД-ийн ДБТХ /муур үхсэн/ 1, ОСНААУГ ХҮТ7, ХҮТ10, ХҮТ14 /ус хангамж/ 3, УБ нэгтгэл СХД, БГД /нохой устгал/ 2 “Шинэ хэмнэл” ХХК, ус зайлуулах шугам 1, Хувийн ОСК /ус хангамж/ 1, СӨХ /лифт/ 1.
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл: Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн замруу усаар түрэгдэж ирсэн шороо цэвэрлэсэн. Төмөр замын 71 дүгээр байрны орчим ус ихээр тогтсон газрыг насосоор соруулсан.
Үйлчилгээнд 10 машин ажилласан. Зам талбайн цэвэрлэгээ, угаалганд 21 машин /шөнө, өдөр/ маршрутын дагуу ажилласан.
Нийслэлийн Онцгой байдлын газар: Гал түймрийн 7, аврах ажиллагааны 4 дуудлагатай ажилласан.