Цочромтгой арьсанд бууцайгаар маск тавихад арьс их сайн амарна. Түүний навчийг жижиг хэрчиж, давсгүй усанд эсвэл сүүнд чанана. Дараа нь марль дээрь тавьж, арьсаа лосьоноор арчина.
Төмсний маск:Нүүрний ядаргааг тайлж, үрчлээг тэнийлгэнэ. 1ш төмсөөр нухаш хийж, 1 цайны халбага халуун сүү нэмнэ. Халуунаар нь тавьж 10 минутын дараа эхлээд халуун, дараа нь хүйтэн усаар угаана.
Луувангийн маск:Их батгатай тослог арьсанд ашигтай. Лууванг үрж, түүхий өндөгний шартай хольж, ургамлын тос ба овьёосны гурилаас тус бүр 1 цайны халбага нэмнэ. Маскийг нүүр хүзүүндээ тавьж 15 минутын дараа усаар угаана.Ийм маск нүүрний борлосон өнгийг хадгалдаг.
Улаан манжингийн маск:Нүүрний арьсны өнгийг сайжруулдаг. Хацар, хүзүүгээ хэрчим манжингаар арчиж, дараа нь тос нимгэн түрхэнэ. 10 минутын дараа тосоо арилгана.
Дарсан байцааны маск:Арьсны нүхийг багасгаж, арьс зөөлрүүлдэг. 100 г байцааг нүүрэн дээрээ жигд тарааж тавина. Шүүсийг нь нүдэндээ оруулж болохгүй. 10 минутын дараа угаана.