Манай улсыг зорих Японы жуулчдын тоо 30 хувь өсчээ

9319258554c05d3ce2fa71

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын мэдээг үндэслэн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гаргасан статистик мэдээллээр энэ оны 5-р сарын байдлаар манай улсад 30 мянга 553 жуулчин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Уг үзүүлэлтээс үзвэл хамгийн олон буюу 10 мянга 26 жуулчин нь Бүгд найрамдах хятаөд ард улсынх, 7 мянга 44 жуулчин нь ОХУ-аас ирсэн бол 3174 жуулчин Солонгосоос ирсэн байна. Түүнчлэн Япон улсаас 1631 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ирэх саруудад манай улсад ирэх жуулчдын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …