Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Мишээл салбарт нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг нээж Улаанбаатар Захирагчийн ажлын албаны Захиргаа санхүүгийн хэлстийн дарга Э.Энхцэцэг Захирагчийн ажлын албаны түүхэн замнал, бүтэц зохион байгуулалт,харьяа газрууд, алсын хараа зорилго, зорилт, иргэдийн оролцоотой газрын зураглалын ач холбогдол, Ахмадын орон сууц хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгөв.
Дараа нь Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2013-2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг холбогдох хэлтсийн дарга нар иргэдэд танилцуулсан.
Инженер хангамжийн чиглэлээр 2013-2015 онд Улаанбаатар хотын 39.8 км урт дулааны шугамыг өргөтгөн шинэчилж, 12000 өрхийн цахилгааны хүчдэлийн уналтыг сайжруулж, шинээр 6154 өрхийг цахилгаан эрчим хүчинд холбосон.
2014 онд БНСУ-ын буцалтгүй тусламжаар “Яармаг”, Япон улсын буцалтгүй тусламжаар “Гачуурт”, улсын төсвийн хөрөнгөөр “Буянт-Ухаа” усан хангамжийн эх үүсвэрүүд тус тус ашиглалтад орж, Улаанбаатар хотын усны нөөц хоногт 70 гаруй мянган метр кубээр нэмэгдлээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төлөвлөгдсөн 20 байршлаас батлагдсан 12 байршилд баригдах орон сууцны хорооллын 45 хувь буюу 56205 айл өрхийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахаар боллоо.
Хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр 7 журам шинээр болон шинэчлэн боловсруулж Төрийн үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, шат дамжлага багатай хүргэх зорилгоор Согтууруулах ундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, хяналт тавих шинэчилсэн журмын төслийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлдэг байсан 8 төрлийн баримт бичгийг 3-4 болгосон. Тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасган Нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д иргэд хандаж зөвшөөрлөө авдаг болоод байна.
Тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр нийслэлийн ногоон байгууламжинд тарьсан мод сөөгний хэмжээ 16 дахин, зүлэг тарилт 3, зүлэгжүүлэлт 4 дахин нэмэгдсэн. Гэр хороолол, орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбайн зэрлэг ургамал устгал 3 дахин нэмэгдлээ. Францийн JC Decaux компанитай хамтран нийслэлийн 127 байршилд орчин үеийн загвар бүхий автобусны буудлыг байршуулсан. Шинээр 226000 метр квадрат талбайд явган хүний зам тавьж, гэр хороолол болон орон сууцны хорооллын дотор 224 байршилд бичил тохижилтын ажил хийлээ. Хог хаягдлын шинэ менежментийг хэрэгжүүлж 71 иргэдийн бүлэг байгуулагдан , 459 иргэн ажиллуулсан. Олон нийтийн байцаагч, иргэдийн бүлэг, тог тээвэрлэгч байгууллагууд хамтран ажиллаж байгаа зэрэг олон мэдээллийг өгсөн.
Мөн Улаанбаатар хотын 2016 оны хот тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээ, зам, засварын ажил, Ази Европын орнуудын 11 дүгээр уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа ажлуудыг танилцууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныwww.ubservice.ub.gov.mn –ээс мэдээллээ.