ШӨХТГ-аас Улаанбаатар хот болон хот хоорондын төлбөр хураах төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах хэд хэдэн зөрчил илэрчээ.
Тодруулбал, Иргэдээс авдаг авто зам ашигласны төлбөрийн тасалбар нь нууцлалгүй, тухайн шалган нэвтрүүлэх байгууллагын нэр бичих бичвэр байдаг ч бичдэггүй, үнэт цаасны шаардлага хангахгүй, хугацаа илэрхийлдэггүй, зарим шалган нэвтрүүлэх цэгүүдэд тасалбар дээр /он.сар.өдөр/ огноог ажилтнууд өөрсдөө гараар бичдэг зэрэг зөрчил нийтлэг байгаа бөгөөд энэ нь замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслэлээс төлбөр авах журам”-ийг зөрчиж байгаа аж.
Энэ талаар, Төлбөр хураах цэгийн тасалбар түгээгч ажилтнууд хэлэхдээ, “тасалбарыг тухайн ажилтанд тодорхой хугацаагаар хуваарилан өгч, ээлжээр гарсан цэг бүрт тасалбарыг борлуулдаг, зарим тээврийн хэрэгсэл өөрөө тасалбараа авдаггүй” гэсэн тайлбар өгсөнөөс харахад тасалбар олголтод тавигдах бүртгэл, хяналт хангалтгүй. Төлбөр хураах цэгүүд өрсөлдөөнт орчинд бус захиргааны байгууллагын харьяа төрийн өмчийн байгууллага дангаар үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой зөвхөн төлбөр хураах төдийгөөр үйл ажиллагаа хязгаарлагдаж, үйлчилгээ нь хангалтгүй байдаг аж. Тиймээс зам, тээврийн яам болон зам, тээврийн хөгжлийн төвүүдэд мэдэгдэл хүргүүлж, зам, тээврийн хөгжлийн төвд 10 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулах шийдвэрийг гаргажээ.
Дээрх зөрчлүүд нь бүхэлдээ хэрэглэгчид хуулиар олгогдсон мэдээллээр хангагдах, хэрэглэгчийг төөрөгдүүлэх үндэслэл болж байгаа ба төлбөр хураах цэгүүд өрсөлдөөнт орчинд бус захиргааны байгууллагын харъяа төв, орон нутгийн өмчийн байгууллагууд дангаар үйлчилгээ эрхэлж байгаатай холбоотой зөвхөн төлбөр хураах төдийгөөр үйл ажиллагаа нь хязгаарлагдаж байгаа явдал шалган нэвтрүүлэх төвийн үйлчилгээ хангалтгүй байх шалтгаан нөхцөл болсон гэсэн дүгнэлт гарсан байна.
Эх сурвалж:Zaluu.com.