Элсэлтийн ерөнхий шалгалтын тест задраагүй гэв

af8211e1aae9e46eoriginal

ЦЕГ-аас өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан талаар мэдээлэл хийлээ.

Тэд, ЭЕШ-ын нийгэм, математикийн шалгалтын материал задарсан гэх гомдол ирсний дагуу шалгахад, Ерөнхий боловсролын сургуулийг энэ жил төгссөн Э гэгч нь зургаадугаар сарын 16, 17-нд олон нийтийн сүлжээгээр математик, нийгмийн шалгалтын хариу гэх мэдээллийг Н, Б, Х, Б нарын дөрвөн хүнд худалдаалсан нь тогтоогдсон.

Уг мэдээллийг худалдаалсан Э гэгч нь тухайн материалыг З гэгч хүнээс худалдаж авсныг шалгаж байна. Тухайн З гэгч нь хувийн их дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай Д гэгчээс худалдаж авсан. Д нь 12 дугаар анги төгсөж буй сурагчдад ЭЕШ-ын давтлага өгдөг багш байсан. Д гэгч нь тухайн хүүхдэд худалдахдаа “ЭЕШ-д ирж болзошгүй тест” гэж магадлалын онолоор худалдсан гэдгийг урьдчилсан байдлаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, тухайн Д гэгч багш ирж болзошгүй тест гэж худалдсан. З нь Э-д худалдсан. Харин хамгийн сүүлд худалдсан хүүхэд нь “ЭЕШ-ын хариу” гэж мэдээлж худалдаалснаас асуудал үүссэн байна. Тухайн Д гэгч нь ЭЕШ-ын комисст орж ажилладаггүй болох нь тогтоогдсон” гэх мэдээллийг өглөө.

Харин БҮТ-ийн хэлтсийн дарга А.Ганбат хэлэхдээ“Сүүлийн үед гарсан ЭЕШ-ын материал задлагдсан гэх гомдолтой холбогдуулан БҮТ-өөс математикийн хичээлээр шалгалт өгсөн хүүхдүүдийн үр дүнг Олон Улсад ашиглагддаг шалгалтын үр дүн бодитой гарсан эсэхийг тогтоодог нарийвчилсан шинжилгээг хийсэн байгаа. Үүний үр дүнд, 2016 оны ЭЕШ-ийн математикийн хичээлийн шалгалт нь хэвийн явагдсан гэх дүгнэлт гарсан. Мөн бар кодтой хариултуудын дагуу яг адилхан бөглөсөн хүүхэд улсын хэмжээнд 6 байгаа. Эдгээр 6 хүүхдийг шалгаж үзэхэд, 4 өөр сургуулийн 4 хүүхэд, 2 хөдөө орон нутгийн хүүхэд байсан. Тус зургаан сургууль нь математикийн гүнзгийрүүлсэн сургуулиуд байсан. Хүүхдүүд нь ч хичээлдээ сайн хүүхдүүд байсан. Тус шалгалтын үеэр тэр бар кодтой математикийн шалгалтын хариу иргэдийн дунд байгаагүй гэдгийг судалгааны үр дүнд батлагдсан. Тэгэхээр олон нийтэд шалгалтын өмнө биш, дараа нь тараасан гэсэн үг юм” гэлээ.

 Энэ жилийн ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалт хэвийн үргэлжилсэн гэдгийг энэ хурлаараа дамжуулан албан ёсоор мэдэгдсэн юм. Мөн Шалгалтын эцсийн хариуг ирэх долоодугаар сарын 1-нд онлайнаар нээлттэй зарлана гэсэн юм.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …