Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 77,1 хувь нь талархал илэрхийлжээ

p1am0ovqlj8ols9cf2ugc7mu03

Нийслэлээс үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг хурдан, тэгш, нээлттэй үзүүлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг  Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байгуулсан. Эдгээр төвүүдээр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 382 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлж байна. Үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээр  нийт 1038 иргэн хандсанаас 77,1 хувь нь талархал, 10,9 хувь нь гомдол  ирүүлжээ. Ирсэн гомдол, санал хүсэлт бүрийг  тухай бүрт нь шуурхай шийдвэрлэн ажиллаж байгаа юм байна.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс үйлчилгээ үзүүлдэг нийлэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүд ажил үйлчилгээгээ танилцуулах  зорилгоор өдөрлөгийг 6 дугаар сарын 20-ны өдрөөс зохион нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …