Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ

1466902516_1448240896_42f51663d3b2d12original

Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын 21. Адъяа гараг.  Шувуун хушуут одтой, нэг цагаан мэнгэтэй, шарагчин туулай өдөр.

 Барилдлага: Арвидах
 Шүтэн барилдлага: Мунхрахуй

Өдрийн наран 4 цаг 56 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
13515320_1181445265239459_1046976385_n

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …