Эрүүгийн хүнд гэмт хэрэг үйлдэж байсан  “этгээд”  НИТХ-ын сонгуульд  нэр дэвшжээ

11Дээрх гарчигийг хараад сонгогч та арай ч үгүй байлгүй хэмээн бодсон биз. Харамсалтай нь энэ мэдээлэл үнэн юм. НИТХ-ын 45-р тойрог буюу Налайх дүүрэгт АН-аас нэр дэвшигч Пүрэвжавын Ганзориг гэх  эрхэм нэг бус удаа  гэмт хэрэг хийж, хуулийн дагуу  яллагдаж байсан Налайхчууд нэгэнт мэддэг болжээ.

Тэрбээр 1980-аад оны дундуур  ахлах ангийн сурагч байхдаа Налайхын 14-р баазад жолоочоор ажилладаг байсан Чадраабалын хүү, үеийн найз Очирхуягийг гуян тус газар нь хутгалснаас болж Очирхуяг хөлөө тайруулж, протез хийлгэжээ. Ийнхүү П.Ганзоригийн балгаар бүх насаараа тахир дутуу болсон Ч.Очирхуяг өдгөө Багануур дүүргийн 5-р хороонд амьдарч байна. Тэрбээр энэ тухайгаа ойр дотнын хүндээ “П.Ганзориг намайг хутгалж, хөлгүй болгосон нь үнэн, гэхдээ олон жилийн өмнө, залуу бага  насны явдал”  гэж хэлж байжээ.

П.Ганзориг энэ хэргийг үйлдснийхээ төлөө  Эрүүгийн ял сонсож, Багануур дүүргийн хорих ангид хоригдож байгаад суллагдсан байна.

АН-ын “буянаар” одоо мандаж, НИТХ-д нэр дэвшигч П.Ганзоригийн  гэмт хэргийн балаг үүгээр дуусаагүй нь хачирхалтай. 1990-ээд оны дундуур танхайн  хэрэг үйлдэж, Налайхын иргэн н.Ганцагаан нэг нүдийг сохолж, бүх насаараа ганц нүдээр хорвоог харах байдалд хүргэсэн П.Ганзориг хохирогчтойгоо тохиролцон түүнийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Франц-Монголын нийгэмлэгийн шугамаар Европын улс руу “дэмжиж” явуулсан гэх.

Гэвч нэгэнт гэмт хэргийн “ертөнц”-д хөл тавьсан П.Ганзориг гэмт үйлдлээ дахин үргэлжлүүлжээ. Одоогоос  3 жилийн өмнө Налайхын “Цогтүвшин” дэлгүүрийн эзэн Цолмонгийн дүүг  П.Ганзориг мөн  хутгалж хөнгөн гэмтээсэн  гэдэг. Энэ хэрэг  шалгагдах явцдаа  хохирогч нь  гомдлоо татсанаар хэрэг хаагдсан гэх юм билээ.

Дээр нь П.Ганзориг  Их дэлгүүрийн  зүүн талд орших өөрийн дэлгүүрээрээ зардаг Европ брэнд барааг хууль ёсны дагуу оруулж ирдэг үү гэдэгт эргэлздэг хүмүүс олон байдаг юм билээ.

Ямартай ч  АН-аас НИТХ-ын хуралд  Налайх дүүрэгт ийм “муу нэр, луу данстай” хүн илгээснийг бодоход нэг бол Нийслэлийн АН-ынхан П.Ганзоригийн талаарх хувийн мэдээллийг нь огт мэдээгүй, нөгөө бол  мэдсэн ч гэлээ Налайхын сонгогчдыг “басамжилж” ийм “сөрөг имиж”-тэй хүнийг зориуд явуулсан гэж хардахад хүргэж байна.

А.Гал

Эх сурвалж:  Tashuur.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …