Б.Гангаамаа Индонезийн Карстенз Пирамид /4884 М/-д авирахаар мордлоо

Монгол улсын гавьяат тамирчин Б.Гангаамаа дэлхийн хамгийн өндөр оргилуудад хөл тавьж яваа. Тэрбээр Индонезийн Карстенз Пирамид /4884 м/ хэмээх оргилд авирахаар өнөөдөр эх орноосоо мордож байгаа тухайгаа нүүр номондоо мэдээллээ. Түүнийг постыг дор бүрэн эхээр нь хүргэе.

-БИ ЭХ ОРНООСОО МОРДЛОО-

e338528d-9c3e-45b9-af8b-6fa7459ba867

Тийм ээ Ихээхэн хүчин зүтгэл ,хөдөлмөрийн үр дүнд Индонез улсад оршдог Дэлхийн 7 тивийн ноён оргилын нэг, миний 6 дахь тивийн зулай Puncak Jaya буюу Карстенз Пирамид / 4884 м / уулыг зорин өнөөдөр эх орноосоо мордлоо.

Би өмнө нь ч хэлж байсан. Энэ уул миний авирсан бусад уулнуудаас тэс өөр хадан уул юм. Мөн энэ ууланд өмнө нь Монгол хүн хөл тавьж байгаагүй гэдгээрээ онцлог бөгөөд мөн зохион байгуулагч талаас ийм захидал ирсэн билээ.

TREKKING & CLIMBING “

This is top difficulties Trekking Expedition, many climbers agrees it is the HARDEST TREKKING IN THE WORLD. Unbeaten tracks, mud, river crossing, heavy rain and strong wind.

Prepare your selves carefully and properly

Гэхдээ би энэ олон хүний сэтгэл зүтгэл,ард түмнийхээ итгэлийг зүрх сэтгэлдээ үргэлж санан эцсийн хүрэх цэг хүртэл өвдөг нугарахгүй байхыг хичээж ажиллана.

Миний 6 дахь оргилдоо мордоход гүн туслалцаа үзүүлсэн

Эрүүл мэнд, Спортын сайд С.Ламбаа болон түүний хамт олон, Жаргалсайхан даргатай БТСХ Төвийн хамт олон болон Туяа,Эрдэнэтуяа нартаа,

Миний ерөнхий ивээн тэтгэгч “Turkish Airline” агаарын компаний хамт олон ,

Улаанбаатар хот дахь МУГТ Цогтгэрэл даргатай Завханчуудын Спортын холбооны хамт олон,

Тосонцэнгэлийн 10 жилийн нэг төгсөлтийхөн болон Хандсүрэн багштай ангийн хамт олон ,

“Миг даатгал “ Компани болон Ерөнхий менежер Мөнхдөл,

Миний ажлын хамт олон Монголиа экспедишнс компани,

“Seven Summits “ Германы уулын дэлгүүрийн удирдлага,хамт олон зэрэг байгууллага

,Мөн МУҮХолбооны Удирдах зөвлөлийн гишүүн Доктор А.Батсүх, Ж Туяа, “Баян Марз “ Компаний захирал Ганболд, нутгийн найз нөхөд Ч.Мөнхболд,С.ОюунЭрдэнэ,А.Санжмятав, Ч. Ариунзул нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Миний Монголын ард түмэн “СОНГУУЛЬ”-даа идэвхитэй зөв сонголтыг хийж, “АСЕМ”-аа амжилттай зохион байгуулж, САЙХАН НААДААРАЙ.

Та нартайгаа сарын дараа амжилттай бас баяртай уулзах болно…” гэжээ.

gereg.mn

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …