Өнөөдөр ихэнх нутгаар бороо орно

124304404bb6ba4b0-4340-11e5-871e-1f2aaf8a9efa

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны зургаадугаар сарын 27-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм,  Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 хэм, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын зүүн хэсгээр сэрүүсч 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
Ugluu-logo202-12

 

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …