Зуслангийн газар өмчлөх иргэдийг есдүгээр сар хүртэл бүртгэнэ

40705_2449_3704437

Нийслэлд зуслангийн газартай иргэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн газраа өмчлөх эрхтэй болсон. Сүхбаатар дүүргийн АрХустай, Хандгайт, Шаргаморьтод 18 байршил, Чингэлтэй дүүргийн Зуунмод, Яргайтзэрэг 7 байршилд нийт 18 мянган нэгж талбарт газар өмчлөх хүсэлтэй иргэдийн хүсэлтийг цаасан болон цахимаар бүртгэж буй. Одоогоор Чингэлтэй дүүрэгт газар өмчлөх хүсэлтэй 1800 иргэн цахимаар нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүсэлтээ илгээснээс 800 өргөдлийг шийдвэрлэж, 200 гаруй өргөдлийг нягталж байгаа гэнэ. Харин Сүхбаатар дүүргийн хувьд 3200 иргэн хүсэлт гаргаснаас 2100 хүнд газрыг нь өмчлүүлэхээр болжээ.

Дээрх хоёр дүүргийн нутаг дахь 26 аманд 18216 иргэн газар өмчлөх боломжтой бөгөөд иргэдийн хүсэлтийг ирэх есдүгээр сарын 15-ныг хүртэл авах юм.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …