Наадмаар Алтанбулаг хилийн боомт ажиллана

14670003035770a5ef7db11

Наадмын өдрүүдэд Алтанбулаг боомт ажиллаж, бусад боомтууд амарна.

Тодруулбал, Буянт-Ухаа, Замын-Үүд дэх төмөр замын боомт, нисэх онгоцны буудал хэвийн цагийн хуваариар ажиллана.

Даян, Булган, Байтаг, Бургалтай, Шивээ хүрэн, Гашуун сухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавиргын авто боомтууд долдугаар сарын 11-15-ныг дуустал ажиллахгүй бөгөөд долоодугаар сарын 16-наас эхлэн хэвийн ажиллах юм байна. Замын-Үүд, Буянт Ухаа зэрэг олон улсын чанартай, автозамаас бусад төрлийн боомтууд олон улсын галт тэрэг, нислэгийн хуваарийн дагуу ажиллах аж.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …