Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын их хурал болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянзүрх дүүргийн санал авах байруудад Гамшгаас хамгаалах болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Онцгой байдлын газар, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс хамтран хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа.
Хяналт шалгалт зөвлөн туслах ажил зохион байгуулах явцад дараах зүйлүүдийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллахыг тус тус үүрэг болгов. Үүнд:
Ажлын байр үйл ажиллагааны өдөр тутмын галын аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах ажилтанг томилж галын аюулгүй байдлын дотоод хяналтыг сайжруулж ажиллах.
Санал тоолох машин, дотоод хэрэгцээний компьютер, түр зөөврийн цахилгаан дамжуулагч зэрэг цахилгаан хэрэгслүүдийн угсралтыг мэргэжлийн цахилгаанчнаар гүйцэтгүүлж, ашиглалтын галын аюулгүй байдлыг цахилгаан төхөөрөмжүүдийг техник ашиглалтын дүрмийн дагуу ашиглаж аюулгүй байдлыг хариуцах мөн нөөц цахилгаан үүсгүүрийн урьдчилсан байдлаар туршиж тохируулга хийж бэлэн байдыг хангаж, ашиглалтын аюулгүй байдлыг хангах.
Барилга байгууламжид төлөвлөгдөж хийгдсэн аврах зам гарцыг хааж, нарийсгаж бараа материал, тоног төхөөрөмж хураасан газруудын аврах зам гарцуудыг чөлөөлж болзошгүй гал түймэр бусад ослын үед аврах нүүлгэн шилжүүлэх үеийн шаардлагад нийцүүлж ашиглалтын бэлэн байдлыг хангах.
Гал унтраах зориулалтын дотор даралтад усны цэгүүд төлөвлөж хийгдсэн газруудад хэвийн ажиллагаа, иж бүрдлийг шалгаж бэлэн байлгах, ашиглалтын шаардлага хангасан 4 кг-аас дээш багтаамжтай 2-оос доошгүй гал унтраагуурыг санал авах байруудад харагдахуйц, авахад хялбар газарт байрлуулах гэсэн шардлагуудыг ханган ажиллах талаар заавар зөвлөмж өглөө.