Дуран, нярай, хими эмчилгээний эмч, сувилагчийн нөхцөлийг хортойд шилжүүлнэ

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан цэвэрлэх байгууламж дээр ажлын хэсэг томилохдоо эмнэлгийн ажлын байруудын нөхцөлийг шинэчлэн тогтоохоо мэдэгдсэн.

1467018952_160099-15042015-1429087450-1976665613-duran1

Сайдын томилсон ажлын хэсэг эмнэлгийн нийт 18 ажлын байранд нөхцөл тогтоох шинжилгээг хийснээс 12-ыг нь хортой нөхцөлд шилжүүлэх саналыг яамдад хүргүүлжээ. Тухайлбал,

  • Дуран оношлогооны эмч
  • Дуран оношлогооны сувилагч
  • Хүүхдийн эмч
  • Хүүхдийн сувилагч
  • Нярайн эмч
  • Нярайн сувилагч
  • Эх барих эмэгтэйчүүдийн эмч
  • Эх баригч
  • Шавар эмчилгээний үйлчлэгч
  • Шавар эмчилгээний сувилагч
  • Хими эмчилгээний эмч
  • Хими эмчилгээний сувилагч зэрэг ажлын байрууд багтсан байна.

Одоогийн байдлаар Хөдөлмөрийн сайд дээрх төсөлтэй танилцаад Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд руу илгээжээ.

Ийнхүү хоёр сайдын хамтарсан тушаалаар дээрх ажлын байрууд хортой нөхцөлд шилжих юм байна.

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр уг асуудлыг хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн юм.

Санал болгох мэдээ

“Ногоон-Улаанбаатар” орон сууц төслийн санхүүжилт, хэрэгжилтийн талаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөлтэй санал солилцов

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Жахан Шамсиев …