Америк зураач “Миний Монгол” нэртэй уран зургийн үзэсгэлэнгээ нээнэ

Америкийн зураач Сюзан Фоксын “Миний Монгол” нэртэй уран зургийн үзэсгэлэн өнөөдөр 16:00 цагт Монголын Үндэсний музейд нээлтээ хийх гэж байна.

Үзэсгэлэнд говь нутгийн байгаль, мал аж ахуй, зэрлэг ан араатанг тосон будгаар буулгасан уран зургууд тавигдах аж. Сюзан Фокс нь дэлхийн үзэсгэлэнт байгаль бүхий улс орнуудаар аялах дуртай бөгөөд сюрреалист уран бүтээлчид дунд чамгүй нэр хүндтэй юм.

“Миний Монгол” нэртэй тус  уран зургийн үзэсгэлэн энэ сарын 16-н хүртэл Үндэсний музейд дэлгэгдэж нийтийн хүртээл болох агаад тэрээр 2012 онд Улаанбаатар хотноо өөрийн үзэсгэлэнг гаргаж байсан ажээ.

Т.Анир ugluu.mn

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …