Үндэсний их баяр наадмыг угтаж өнгөрсөн ням гаригт нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа.Цэвэрлэгээнд 4821 байгууллагын 17000 хүн оролцож,9.9 м.кв талбайн 1671.1 тн хог хаягдал ачиж, тээвэрлэв. Цэвэрлэгээний үеэр зам дагуу үүссэн шороо, барилгын хог хаягдлыг ачуулан, гэрэлтүүлгийн шонд наасан зарыг хуулж, хогийн сав, хайс хашлагыг угаасан.
Цэвэрлэгээний ажилд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажилласан.Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа шугам сүлжээ, барилга угсралтын ажлаас үүссэн хог хаягдлыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас цэвэрлүүлж, талбайг нөхөн сэргээлгэсэн байна.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” –ийн зүүн, баруун салбар төлөвлөгөөнд заагдсан байршлуудын хог хаягдал, овоолсон шороо, хаягдал бетон зэргийг ачсан бол Ус сувгийн удирдах газар Их монгол улсын гудамж ундын усны хамгаалалтын бүс дагуу хог хаягдлын түүвэр цэвэрлэгээг хийж идэвхитэй сайн оролцлоо.
Мөн УБЦТС, УБДС-ууд өөрийн байр болон гадна орчны цэвэрлэгээнд ажилчдаа бүрэн оролцуулсан. АСЕМ-ийн ажлын хэсгүүд хариуцсан гудамж талбайд үүссэн хог хаягдлыг цэвэрлүүлэх, хийгдэж байгаа тохижилтын ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж дүүргүүдэд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээгээ сайжруулах үүрэг өглөө. Энэ үеэр Энхтайваны өргөн чөлөөнд байрлаж буй аж ахуйн нэгжүүд цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба