Цагдаагийн байгууллага 30-ны 18.00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллана

13551027_1185101154873870_297127643_n

Улсын Их Хурлын болон аймаг, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үед иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ.

Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг зургадугаар сарын 28-ны өдрийн 09 цагаас 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд бэлэн байдалд ажиллах юм.

Мөн энэ үеэр Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өгсөн байна.

Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах юм.

Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …