Бүсгүй та өнгөлөг толигор арьстай байя гэвэл

127f39f158378445original

Бүсгүй та арьсаа арчлан, нүүрээ өнгөлөг сайхан харагдуулах гэж мэдээж хичээдэг байх.  Тэгвэл доорх мэдээллийг уншина уу?

  • Арьсаа үрчлээгүй, өнгөлөг толигор байлгахын тулд байнга арчилж, тогтмол массаж хийлгэх хэрэгтэй. Эрүүл мэнд, гоо сайхандаа анхаарч иллэг массаж хийлгэхэд нас, хүйсний ялгаа огтхон ч хамаагүй юм. Гоё сайхан болоход эртдэнэ эсвэл оройтно гэж бодож болохгүй.
  • Арьсыг арчлахгүй байх тусам арьсны тонус муудаж, арьс унших үрчлээтэж эхэлнэ.
  • Массаж хийлгэснээр судас өргөсч арьсны эд эсэд очих тэжээл нэмэгдэн, тонус сайжирч арьс чангарна. Арьс чанга байх хэрээр үрчлээ үүсэх нь бага байна.
  • Хүний арьс амьсгалж байдаг учраас амьсгалах сувгуудыг байнга цэвэр байлгах хэрэгтэй.Элдэв нянгаар бөглөрөөгүй, цэвэр байж гаднаас авах ёстой тэжээлээ гүйцэд авч эд эсүүд төлжих процесс тасралтгүй явагдаж байх ёстой. Арьсанд тогтмол массаж хийж арчилснаар арьс гуужилт түргэсч арьсны сувгууд цэвэрлэгдэнэ. Ингэснээр тэжээлийн тос, пудр шингэхгүй арзайх зэрэг асуудал гарахгүй болж таны арьс өнгөлөг, толигор булбарай болно.

 

146198499057241eded9dc8

Ugluu-logo202-12

 

 

Санал болгох мэдээ

Хаврын улиралд хар, ногоон цай хэрэглэх тохиромжгүй

Хаврын улирал нь өвөл, зуны завсрын улирал бөгөөд энэ улиралд нар, сарны хүч тэнцдэг, ургамал …