Сонгуулийн Ерөнхий Хорооны хэвлэлийн бага хурлаас….

Энэ жилийн сонгуулиар нийт 498 нэр дэвшигч УИХ-д болон ИТХ-д нэр дэвших эрхээ авсан. Сонгуулийн сурталчилгаа хаасан үед сонгууль авах байрны шалгалт хийж дусаад байна. Гадаадын сэтгүүлчид манай сонгуулийн үйл ажиллагааг сурталчилхаар эрх мандатаа аваад байгаа бөгөөд жишээлбэл Америк, Англи, Австрали зэрэг орны төлөөлөгчид ирээд байна.

Untitled

Нийт сонгуулийн насны санал өгөх 1 912 931 хүн Сонгуулийн Ерөнхий хорооноос олгосон сонгогчийн үнэмлэхээ аваад байгаа. Энд нэрийн жагсаалт гаргаж, давхардал арилгаж санал өгөх иргэдийг баталгаажуулахад Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Статистикийн газрынхан үүргийнхээ дагуу ажиллаа. Харин ТЕГ, МТШХХГ-ийнхан мэдээллийн технологийн тал дээх мөн үүргийнхээ дагуу ажиллав.

Санал авах 339 байранд шалгалт хийж ажилласан. Элдэв зөрчилгүйгээр хүлээн авлаа.

Одоогоор 20 гаран мянган төрийн албан хаагч Сонгуулийн үйл ажиллагаанд оролцон ажиллахаар байна.  2016 оны 06 сарын 29 өдрийн өглөөний 07 цагаас эхлэн үдшийн 22 цаг хүртэл санал авах бөгөөд энэ мэт мэдээллийг СЕХ-ноос хийсэн юм. Маргааш мандахын улаан нарнаар иргэд төр барих эрх бүхий иргэнээ сонгох нь.

Б.Саран

Ugluu-logo202-12

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …