Санал өгөхөөсөө өмнө зайлшгүй мэдэх ёстой зүйлс

174685-25112015-1448417102-1027735230-1_large(1)

1. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль энэ сарын 29-нд буюу маргааш болно. Та саналаа өгч эхлэхэд 21 цаг үлдээд байгаа бөгөөд маргааш 07:00-22:00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө.

2. Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой.

3. Ямар нэг үндэслэлгүйгээр сонгогчдын санал өгөх эрхийг түдгэлзүүлсэн тохиолдол гарвал энэ хаягаар ороод өөрийгөө сонгогчдын нэрсийн жагсалтад бүртгэлтэй байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв бүртгэгдээгүй буюу буруу бүртгэгдсэн, ямар нэг шалтгаанаар санал өгөх эрхийг тань түдгэлзүүлсэн байвал нэн даруй сонгуулийн байгууллагад хандахыг зөвлөе.

4. Таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн ч албадан нөлөөлж, саад учруулах ёсгүй. Өөрөөр хэлбэл, таныг саналаа өгөхийг, эсвэл өгөхгүй байхыг хэн нэгэн хүчээр тулгах учиргүй.

5. Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгөх ёстой.

6.Сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амрахаас гадна дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн захууд ажиллахгүй.

7. Зайлшгүй шалтгаанаар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчдод тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг санаарай.

8. Өмнөх сонгуулиас эхлэн сонгогчийн үнэмлэх тараахаа больсон тул сонгогч та санал өгөх байранд иргэний үнэмлэхтэйгээ очих бөгөөд гарын хурууны хээгээ даран өөрийн иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, сонгогчийн нэрийн жагсаалтын цахим хувилбартай таарч байгаа эсэхээ тулган шалгуулаад сонгогчийн бүртгэлийн хуудсаа хүлээн авна. Бүртгэлийн хуудсаа хүлээн авсан сонгогчид саналын хуудас өгнө.

9. УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулж байгаа тул сонгуулийн саналын хуудсыг нэг хуудас дээр хэвлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн сонгууль тус бүрийн саналын хуудсыг бие даасан байдлаар ойлгоно.

-Саналын хуудас бөглөхдөө анхаарах зүйлс-

sanal_700

10. Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.

11. Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэлээг хийнэ.

12. Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийнэ.

13. Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжийг хуулиар олгожээ.

14. Тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөхөөр завдвал

15. Өөр хүний бичиг баримт, эсхүл хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдвол

16. Тухайн санал авах байрнаас олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглавал,

17. Санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарвал,

18. Саналын хуудаст тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийвэл,

19. Саналын хуудаст хийсэн тэмдэглэгээг бусдад харуулбал,

20. Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах үйлдэл хийвэл хуулийн хариуцлага хүлээхийг сануулъя.

-Та хаана очиж саналаа өгөх вэ-

p1ama8h2qh149ljftu8ja941p1s1

21. Нийслэлчүүд энэ хаягаар ороод хаана очиж саналаа өгөхөө мэдэж болно.

 

 

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …