Төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэнэ

Picture11-920x630

Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт Монгол улсад болох  гэж байгаатай холбогдуулан зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  13 гудамжны зам дагуу байрлаж буй түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж байна. Иргэн , аж ахуйн нэгж байгууллагууд нүүлгэсэн түргэн үйлчилгээний цэгүүдээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос хойш зөвшөөрөгдсөн байршилд буцааж тавих боломжтой.

АСЕМ-ийн хурлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс тавигдаж байгаа шаардлагын дагуу  түргэн үйлчилгээний цэгүүдэд шаардах хуудас хүргүүлж, албадан нүүлгэж байгаа боловч зочид төлөөлөгчид зорчих зам маршрутын дагуу дур мэдэн  дахин байршуулж,  хууль бус үйлчилгээ эрхэлж байна.

Түргэн үйлчилгээний цэгийг ажиллуулж буй эзэмшигч та, иргэнийхээ үүргийг биелүүлж, эх орныхоо өнгө үзэмж, хуулийн хэрэгжилтийг олон улсад харуулахад өөрийн хувь нэмрээ оруулж зочид төлөөлөгчид зорчих зам дагуу байршуулсан цэгүүдээ нэн даруй нүүлгэх хэрэгтэй.

Төрийн тусгай хамгаалалтын хуулиар аж ахуйн нэгж, албан тушаалтан төрийн тусгай хамгаалалтанд шаардлагатай туслалцааг үзүүлэх үүрэгтэй. Төрийн байгууллагын  албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, төрийн тусгай хамгаалалтын хуулийг зөрчсөн иргэн аж ахуйн нэгжид хатуу хариуцлага тооцож, албадан нүүлгэхийг анхааруулж байна.

Мөн АСЕМ-ийн бэлтгэлийг  хангах ажлын хэсгээс түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэхэд анхаарч ажиллахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, хороодын Засаг дарга нар, холбогдох байгууллагын удирдлагуудад онцгойлон үүрэг болголоо.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …