Сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг зохион байгуулна

Дэлхийн болон Монголын сонгодог урлагийн шилдгийн шилдэг сор болсон бүтээлүүдийг дээжлэн Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид олон нийтэд толилуулдаг нэгэн үдшийг жил бүрийн зун цагт зохион байгуулдаг уламжлал тогтоод байна.

banner-152754-245791097

2016 оны 07 дугаар сарын 02- ний өдөр 21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн нэртэйгээр зохион байгуулагдах энэхүү цэнгүүнд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан”гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс тоглогдох болно.

Эрхэм хүндэт та бүхнийг өргөнөөр ирэхийг урьж байна. Тасалбарыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын касснаас авна уу.

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг Улсын арслан Б.Орхонбаяр хүртлээ

 Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит …