Louis Saha хөл бөмбөгийн карьертаа цэг тавьлаа

Louis Saha 35 насны төрсөн өдрөөрөө зодог тайллаа

Нэгэн үе Fulham, Manchester United, Everton клубүүдэд амжилттай тоглож явсан Louis Saha өөрийн 35 насны төрсөн өдрөөрөө хөлбөмбөгөөс зодог тайлж буйгаа Twitter-ээрээ дамжуулан мэдэгдсэн байна.

Түүний төрсөн өдөр өчигдөр тохиосон бөгөөд тэрээр зодог тайлах болсон тухайгаа мэдэгдэхдээ “Өнөөдөр би 35 нас хүрч байна. Надад баяр хүргэж байгаа бүх хүмүүст баярлаж байгаагаа хэлэхийн сацуу өнөөдрөөр миний хөлбөмбөгийн тоглогчын карьер өндөрлөж байгааг мэдэгдье. Хэдий энэхүү шийдвэрийг гаргахад хэцүү байсан ч би өндөр түвшинд тоглож чадахгүйгээ мэдэрч байна. Би хөлбөмбөгийн ачаар өдий зэрэгт хүрсэн. Тиймээс зодог тайлсан ч энэ спортоос холдохыг хүсэхгүй байна. Надтай хамтран ажиллаж байсан дасгалжуулагчид болон багийн ажилтнууд, намайг дэмжиж байсан хүмүүст бүгдэд нь баярлалаа” хэмээжээ.

Louis Saha нь 1997 онд Францын Metz багаас мэргэжлийн хөлбөмбөгийн карьераа  эхэлж байсан бөгөөд тэр цагаас хойш Newcastle United, Fulham, Manchester United, Everton, Tottenham Hotspur, Sunderland, Lazio клубүүдийн төлөө хүчин зүтгэхдээ 488 тоглолтонд оролцож 159 гоол оруулаад ийнхүү хөлбөмбөгийн спортоос зодог тайллаа.

Тэрээр карьертаа 5 цом хүртсэн ба Manchester United клубын хамтаар 2008-2009 оны улирал Премьер Лиг болон Аваргуудын Лигт дараалан түрүүлж байсан юм.

эх сурвалж: хийморь.мн С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн …