Үндэсний их баяр наадмыг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/220 тоот захирамжаар өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээнд тус дүүргийн нутаг дэвсгэрийн 456 ААНБ, 1-20 хороо, 860 гаруй иргэн оролцож, оршин суугаа хороо, гаднах орчноо цэвэрлэсэн юм. Мөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс 300 иргэнд урамшуулал олгон шуудай, бээлий, багаж хэрэгслээр ханган эзэнгүй талбай, далан гуу жалга, зарим огийн цэгийг цэвэрлүүлэв.
Харин зуслангийн бүсийн цэвэрлэгээнд “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Алтан дорнын хүч” ХХК, “Сүхбаатар тохижилт” ХХК идэвхтэй сайн ажиллаж, бүрэн хог хаягдалгүй болгожээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ удаагийн их цэвэрлэгээнд 26 хог тээврийн машин, дөрвөн ковш, нэг эксковатор ажиллаж, нийт 420 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн зайлууллаа.