УИХ-ын болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгууль өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29 буюу өнөөдрийн 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Монгол Улс ардчилсан нийгэмд шилжин орсон цагаас хойш долоо дахь удаагаа болж буй энэ удаагийн УИХ-ын 2016 оны сонгуульд нийт 498 нэр дэвшигч бүртгүүлсэн, аймаг нийслэлийн ИТХ-д нийт 2288 нэр дэвшигч бүртгүүлжээ. УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг ажиглахаар АНУ, ОХУ, Швед, АНгли, Дани, Нрвеги зэрэг 50-иад улс орноос болон олон улсын байгууллагаас нийт 450-иад ажиглагч сонгуулийг ажиглах эрхээ аваад байна. Энэ удаагийн сонгуулийг гадаадын 20 гаруй сурвалжлагч, дотоодын 413 сурвалжлагч эрхээ авчээ.
2016 оны зургаадугаар сарын 3-ний байдлаар сонгуулийн насны иргэдийн тоо 1912901 байгаагаас өнөөдөр 1910878 үндсэн сонгогч, 84 мянга гаруй иргэн “түр хасав” тэмдэглэгээтэй иргэд сонгуульд оролцох юм.
Ингээд монголчуудаа сонгуульдаа идэвхитэй оролцож, өөрийн сум, дүүргийнхээ төлөөллийг УИХ болон ИТХ-даа илгээгээрэй. Эрхэм сонгогч таны өгсөн ганцхан санал энэ Монголын ирээдүйг шийдвэрлэх маш чухал үр нөлөөтэй. Тиймээс залуус та бүхэн Үндсэн Хуулиар олгогдсон иргэний эрхээ эдэлж сонгуульдаа идэвхитэй оролцоорой.