Цагдаагийн байгууллагын өндөржүүлсэн бэлэн байдал үргэлжилж байна

1467161495_e070b8262fa17c1c04a5f86e578aef4ee3fd5bc6

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах зорилгоор Цагдаагийн байгууллага, албан хаагчид энэ сарын 30-ны 18:00 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын I зэрэглэлд шилжин ажиллаж байна.

Ээлжит сонгуулийн үеэр цагдаагийн албан хаагчид санал хураах байруудад 24 цагаар өндөржүүлсэн байдалд ажиллах бөгөөд  иргэдийг энэ үеэр сонгуулийг бусниулах үйлдлүүд гаргахгүй байхыг иргэдэд анхааруулж байгаа юм.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр иргэдийн гомдол мэдээллийг хүлээж аван шалгах, сонгуулийн байр, саналын хуудас, санал тоолох ажиллагаа, санал тоолох хар машиныг хамгаалалтад авах зэрэг ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Энэ үеэр нэмэлт эргүүлийн цагдаа нарыг дайчлах бөгөөд аливаа хэрэг зөрчлийн үед хуульд заасны дагуу газар дээр нь шийдвэрлэх, захиргааны шийтгэл ногдуулах болон шүүхэд шилжүүлэх хүртэлх арга хэмжээг авч ажиллаж байна.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …