Антибиотик уухаасаа өмнө дархлаагаа сэргээ

140605141507_1_540x360

Цусан дахь цагаан эс нь хүний дархлааны системийн хамгийн гол хүчин зүйл нь бөгөөд байгалийнхаа шалгарлаар эсийн нөхөн төлжилт биеэндээ явагдах ёстой байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд мутацид орсон элдэв нян бактериар маш ихээр өвчилсөн иргэдийн удамшил зүйгээс дүрс хэлбэрээ, солисон мутацид орсон эсийн өвчлөлтийн улмаас хиймийн эмчилгээг ихээхэн хэрэглэх болсон.

Тэгвэл химийн эмчилгээ гэдэг нь цагаан эсийг нөхөн төлжих замд саад учруулдаг ба цаашид маш удаанаар сэргэдэг /зарим тохиодолд сэргэхээргүй болно/ байна. Цусан дахь цагаан эс улаан эсийнхээ тоотой тэнцүү байвал хэвийн гэж үздэг байна. Харин химийн эмчилгээ болон олон төрөлтэй химийн найрлага бүхий эмийн хэрэглээний дараа биеийн дархлаа суларч хэсэг хугацааны дараа сэргэдэг байна. Ийнхүү сэргэж байгаа нь эмийн химийн үйлчлэл биеэнд шингэсний дараах сэргэлт байдаг ба үүнийг хүмүүс курс эмчилгээний дараа бие сэргээд сайхан боллоо хэмээн эндүүрдэг аж.

download

Ер нь антибиотик болон химийн эмчилгээг хагалгаанд орсон, маш хүндээр өвчилсөн, хатгаа болон сүрьеэ, ясны бэртэл гэмтэл, нянгийн гаралтай үрэвсэл зэрэг хэдхэн төрлийн эмчилгээнд хийдэг бөгөөд манайх шиг ханиад хүрэхийн төдийд хүчтэй эмчилгээ хийдэггүй байна.

Ийнхүү эмчилгээ нь хамгийн эхэнд цагаан эсийн нөхөн төлжилтийг зогсоож, удаашруулж, цөөрүүлж байдаг ба дараа нь дахин сэргэтлээ маш их цаг хугацаа эрүүл мэндийг зарцуулж шилжилт хөдөлгөөний явцад бий болдог байна.

Тиймээс эмийн зохистой хэрэглээг хэвшил болгож антибиотик уухыг түр азнаарай. Харин түүний оронд дархлаа сэргээдэг эм бэлдмэл хэрэглэж байгалийн аргаар дархлаагаа дэмжих нь удмаа цэвэр элдэв мутацид орсон өвчингүй хэвээр нь үлдээх алтан дүрэм юм шүү.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …