УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд саналаа өглөө

DSC_9691_700

Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд гэр бүлийн хамт Улсын Их Хурлын сонгуулийн  59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байранд 11.40 цагт саналаа өглөө.

DSC_9723_700

Тэрбээр, энэ удаагийн Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль хуулийн дагуу эмх замбараатай явагдаж байгааг онцлон тэмдэглээд “Өнөөдөр сонгууль маш сайн зохион байгуулалттай, эмх цэгцтэй  болж байна. Сонгуулийн Ерөнхий хороо сайн ажиллаж байна, ард иргэд ч сонгуульдаа идэвхтэй оролцож байна” гэлээ. Түүнчлэн иргэд, сонгогчдыг идэвхтэй оролцож, сонгууль өгөх боломжтой үлдсэн хугацаандаа бүгдээрээ саналаа өгөөрэй хэмээн УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд уриалав.

DSC_9705_700

DSC_9735_700

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …