Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сонгогчдын ирцийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр орон даяар санал хураалт ямар байгаа талаар 12 цагийн байдлаар ерөнхий мэдээлэл өгсөн юм. “Нийслэлийн хувьд нийт сонгогчдын 18.3 хувь, аймаг орон нутгийн хувьд 27.5 хувь гээд улсын хэмжээнд нийт сонгогчдын 23.4 хувь саналаа өгчээ.
Бороотой байгаа учраас хөдөө орон нутгаас ирэх ирцийн мэдээлэл авахад сүлжээ тасрах, тог цахилгаантай холбоотой шалтгааны улмаас санал хураалтын мэдээлэл цаг тухайн үед авахад хүндрэлтэй байгаа тухай хэлж байна. Түүнчлэн СЕХ-нд Сонгино-Хайрхан дүүргийн 71 дүгээр тойргийн нэгдүгээр хэсэгт санал хураалтын үед хар машины лац хөдөлгөөд саналын хуудсаа шууд хийсэн нэг иргэн байсан.
Яг энэ тохиолдол Баянгол дүүргийн 67 дугаар тойргийн III хэсгийн санал авах байранд гарсан гомдлын тухай ч мэдээлэл өглөө. Энэ хоёр үйлдэл яг адилхан байсан нь санал хураалтын дүнд будилаан үүсгэх гэсэн санаатай үйлдэл хэмээн үзэж Тагнуул болон цагдаагийн албан хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж шалгаж байгаа гэсэн юм.