Улс төрийн намын удирдлагууд СЕХ-нд шаардлага хүргүүллээ

1467181759_1464654550574cdad686e46

Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар  харъяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ.

Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчийн болон  сонгогчдын төлөөллийг оролцуулна” гэж заасан байдаг. Түүнчлэн Сонгуулийн Ерөнхий хорооны “Техникийн тооллого хийх журам”-ын нэгдүгээрт зүйлийн 1.2-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо хэсгийн санал авах байруудаас санамсаргүй сонгох аргаар 50 хүртэл хувийг сонгож, техникийн тооллого хийх тухай” тусгасан байдаг юм. Гэтэл зарим аймаг, нийслэлийн сонгуулийн хорооны удирдлага сонгуулийн хэсгийн хороодын дарга нарт техникийн тооллогыг санал авах байруудаас 10-20 хувьд нь хийх чиглэлийг өгсөн гэх мэдээлэл гарсан байна. Тиймээс сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвслийн төлөөлөл дээрх үүрэг чиглэлийг сонгууль будлиантуулах, үнэнээс зугтаах арга хэмээн үзэж байгаа аж.

Түүнээс гадна АН-ынхан санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийг өөрт ашигтайгаар тохируулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар санаархаж байна гэж хардаж буйгаа улс төрийн хүчнүүд нуусангүй. Тиймээс СЕХ-нд хандаж,  хяналтын тооллогыг Сонгуулийн тухай хууль, СЕХ-оос гаргасан тогтоол шийдвэрийн дагуу 50 хүртэл хувьд нь явуулахыг улс төрийн нам, эвслүүд шаардаж байгаа юм.

Ч.Ган

1467181311577368ff6da64 (1)

14671813135773690199271

эх сурвалж: zaluu.com

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …