2016 оны Уих-ын аймаг нийслэлийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа амжилттай явагдаж дууслаа.
Энэ сонгуульд урьдчилсан байдлаар МАН-аас УИХ-д 63 тойрогт нэр дэвшигчид ялалт байгуулсан гэсэн урьдчилсан мэдээ гарлаа.
Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалтын дүн ч мөн адил зарлагдлаа. Сонгуулийн дүнгээр Завхан аймгаас бусад 20 аймаг болон нийслэл хотод МАН нэр дэвшигчид олонх болсон байна. Энэ сонгуульд идэвхтэй оролцсон ард түмэндээ баярлалаа. Монголын ард түмэн МАН-д их итгэл найдвар хүлээлгэлээ. Энэ итгэл найдварын ард асар өндөр хариуцлага байгаа гэдгийг бид ойлгож байна.
Энэ хариуцлагыг бид дааж та бүгдийн итгэлийг бүрэн алдахгүй хариуцлагатай байж чадна гэдгийг энэ индэр дээрээс амлаж байна.
Бид улс орныхоо нийгэм эдийн засгийн байдал ард иргэдийнхээ аж амьдрал доройтож байгаа байдлыг засаж залруулахын төлөө бүхий нөхцөл бололцоогоо дайчилж ажиллана гэдгээ МАН-ын дарга М. Энхболд хэллээ.