БНСУ-ын Гадаад Худалдаа, Хөрөнгө Оруулалтыг Дэмжигч Агентлаг, КОТРА корпорацийн Монгол улс дахь төлөөлөгчийн газраас танд дараах ажил хэрэгч уулзалтын саналыг дэвшүүлж байна.
Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ази-Европын орнуудын дээд түвшний уулзалтын хүрээнд БНСУ-аас төр хувийн хэвшлийн худалдааны төлөөлөгчдийн бие бүрэлдэхүүн айлчилж байгаатай холбогдуулан “MONGOLIA – KOREA BUSINESS PARTNERSHIP” буюу Монгол Солонгосын бизнесийн хамтын ажиллагаа сэдэвт бизнес форум уулзалтыг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь хоёр улсын бизнесийн бүхий л салбарын оролцоог нэмэгдүүлэх, В2В ажил хэрэгч уулзалт бөгөөд шинэ бизнес, шинэ түнш, шинэ бүтээгдхүүн эрэлхийлж буй та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Хугацаа: 2016. 07. 18 ны Даваа гараг,
Байршил: Улаанбаатар хот, “Шангри-Ла” зочид буудал, Ballroom
Хамрах хүрээ: Хүнс хөдөө аж ахуй, эмнэлэг эрүүл мэнд, гоо сайхан, гэр ахуйн өргөн хэрэглээ, мэдээллийн технологи, барилга уул уурхайн тоног төхөөрөмж, авто тээвэр сэлбэг хэрэгсэл зэрэг аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч Солонгосын 50, Монголын 150 орчим хувийн хэвшлийн компанийг оролцуулахаар төлөвлөж байна.
Арга хэмжээн оролцох хүсэлтээ дараах хаягаар холбогдон ирүүлнэ үү.
КОТРА Улаанбаатар
БНСУ-ын Гадаад Худалдааны Төлөөлөгчийн Газар
Утас: 77110140, 80018018,
Цахим шуудан: kotra.ulaanbaatar@gmail.com;