“Учиртай гурван толгой” дуурийн дүрүүдэд өнөөдөр сонгон шалгаруулалт хийнэ

olloo_mn_1466825221_p19psds77k1euas721anb3i01vd3d4889033262016-06-25-12-06[www.urlag.mn]

Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт эхэллээ.

Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд УДБЭТ-ын байранд бүртгэсэн бол өнөөдөр сонгон шалгаруулалт явах юм байна.

Дашрамд дурдахад, өнгөрсөн жил сонгон шалгаруулалтаар Юндэнд УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад СТА Ш.Наранчимэг, Хоролмаад МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд СТА Ж.Бямбажав нар тоглосон юм.

Urlag.mn

Санал болгох мэдээ

Зуны асуудлаа шийдэж амжаагүй байхад өвөл хаяанд ирлээ

Зуны бүтээн байгуулалт, зам засварын ажлууд бүрэн дуусаагүй, сольж шинэчлэх ёстой замын хашлага, боржурын ажил …