10 мянган морьтон монголчуудын их жагсаал эхэллээ

 hurdan mori    Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бүртгүүлэх 3000 морины уралдаан, үндэсний дээл хувцас, эмээл хазаартай 10 мянган морьтны жагсаал хийх арга хэмжээ Хүй долоон худагт эхлээд байна.

  Монголын морин спорт, уяачдын холбоо зохион байгуулж буй бөгөөд уг арга хэмжээ өнөөдөр Хүй долоон худагт “10 мянган морьтон монголчуудын их жагсаал”-аар эхэллээ. Монголын үндэсний өв соёл, түүхийг дэлхий нийтэд сурталчилан таниулах зорилготой “Монгол морь-3000” хөтөлбөр хоёр хоног үргэлжлэх ба маргааш Хүй долоон худагт 11.00 цагт дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” Монголын үндэсний 3000 хурдан морьд гараанаас гарна.

 “Монгол морь-3000” хөтөлбөртэй танилцана уу.

 8-р сарын 9 

07.00-11.00   10.000 морьтны жагсаалд оролцогчид жагсаалын талбайд байраа  эзэлнэ. Жагсаалын зай 4 км.

10.00   Дэлхийн дээд амжилт  Гиннест бүртгүүлэх “10.000 морьтон монголчуудын их жагсаал”-ын нээлтийн ажиллагаа эхэлнэ.

10.30   Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “10.000 морьтон Монголчуудын их жагсаал”-ын “Гранпри” ажиллагааг нээж, Монгол улсын Улсын Их Хурлын Дэд дарга,  ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболд  үг хэлнэ.

11.40  Монгол уяачийн тангараг өргөх ёслол болно.

11.00 10.000 морьтон бариа руу хөдөлнө. Шүүгчид болон хөндлөнгийн хянагч, гэрчүүд байраа эзэлсэн байна.

14.30  10.000 морьтон Монголчуудын жагсаал барианд орж дуусна

16.00  10.000 морьтон Монголчуудын их жагсаалын үйл ажиллагааг дүгнэж  Дэлхийн Гиннесийн байгууллагын  шүүгч үг хэлж, “Дэлхийн дээд амжилтын батламж” гардуулна.

8-р сарын 10

07.00-11.00 Уралдах морьдыг бүртгэж,  тоолох үйл ажиллагаа болно.

11.00 Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” Монголын үндэсний 3000 хурдан морьд гараанаас гарна.

15.00 Барианд орох.

16.30 Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” Монголын үндэсний 3000 хурдан морины уралдааныг дүгнэж Дэлхийн Гиннесийн  байгууллагын шүүгч үг хэлж, “Дэлхийн дээд амжилтын Батламж” гардуулна.             

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …